Friday, September 12, 2014

~Нэг шил пиавны ард~ (Зурган пост)

Нэг их үр бүтээлтэй, амжилттай өдөр болж өнгөрсөнгүй. Учиргүй л энэ ертөнцийн бүх ачаа, асуудал миний нуруун дээр үүрэгдчихсэн юм шиг өдөржин л янзүрийн юманд санаа зовнисоор өнгөрч орой болоход нэг юм гэнэт өөрийгөө энэ хорвоо дээр тийм ч чухал амьд биет биш гэдгээ санаж тайвширлаа шүү дээ. Үеийн нөхдүүд гэр бүлтэй болчихсон, тэд нарыгаа тэжээгээд, хажуугаар нь гал тогооны ком-оо захиална гээд явж байхад би гэж юм өөрт таалагдсан бүсгүйтэйгээ утсаар ч олигтой үг солиж чаддаггүй дух царайлж байж л өөрийгөө далай дээрэмчин мэтээр төсөөлж, ром дарс ууна энэ тэр. Худлаа яриад яахав хүн болгон л дотроо
зөрчилдөж байдаг. Амжилт, хүсэл мөрөөдлийхөө хаяа руу ширтээд зогсож байхдаа, чамайг л гээд ирсэн, чамд л гэж найдварын харц тээгээд зогсож буй тэр хүмүүсийн нүдэн дээр гаргадаг чиний шийдэмгий царай нэг өөр. Учир нь үл олдох дараалалгүй олон үйл явдлаас гарсан сайн ч бай муу ч бай үр дүнг харж зогсохдоо, шийдвэртээ үл итгэн, үнэхээр энэ буруу байвал яах юм бэ? тэр үед би буруу бодсон байвал яах юм бэ? гэж дотроо л бархирах үед гаргадаг чиний царай бас өөр. Ингээд бодохоор хүн болгон л өөр өөрийнхөө бий болгосон тамд амьдарч байгаа мэт санагддаг. Эрсдэл хийсэн нэгэн нь өөрийнхөө их санаандаа хоргодож, эрсдэл хийхгүй өнгөрсөн нь дурсамжиндаа хоргодож үсээ цайруулна...

Харин би юу олсон гээч... 


Хараал идсэн алтан зоос хэвтэж байна шүү дээ. Энэ юмыг чинь банкинд солиулж завь худалдаж авахад хангалттай хүрнэ дээ.


Хөөх бүр хоёрын хоёр хахаха. Одоо ажил хийгээд байх ч шаардлагагүй боллоо.


За за тоглосон юм. Зүгээр л нэг муу алтан зоос шиг хэлбэртэй шоколад л байна даг. Гэхдээ амт ч гэж ванлий ванлий.

1 comment:

  1. Hehe.... aimar emzeg sedew yawjiisnaa shokolad boloo l duuschdag bna shd :P :D

    ReplyDelete