Monday, June 22, 2015

~Tall Funny Beds~


Орнуудыг, бишээ улс орнуудыг хөгжингүй, хөгжиж буй гэсэн хоёрхон ангилалд хувааж оруулж яриад байх нь жаахан дутуу дулимаг санагдаад ийм ангилалууд нэмж өгвөл яасан юм бэ гэж бодоод биччихлээ. (Sorry for my bad Mongolian)

Хөгжингүй орнууд
Дэд бүтэц хөгжчихсөн, хүнд болон хөнгөн үйлдвэрүүд цогцлож, хүний эрхийг дээд зэргээр хамгаалдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэл хамгийн дээд түвшинд явагдаж байгаа ДНБ өндөртэй орнууд

Хөгжиж буй орнууд
Шинэлэг дэд бүтэц энд хийгдэж, хөрөнгө оруулалтын өлгий нутаг болсон газар бөгөөд аялал жуулчлал болон хүнд хөнгөн үйлдвэр энд ид хөгжиж байгаа, хүний эрхийн асуудлууд чухамхүү яригдаж байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн доод болон дунд шатны үйлдвэрлэлийг хийдэг орнууд.

Хөгжчихсөн орнууд
Бүтээн байгуулалтын ид үе нь өнгөрчихсөн, цагтаа цалгиулж явсан, одоо харин бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинэ шатанд шилжиж реформаци хийхээр зориж байгаа, хүн хүнийхээ эрхийг ердөөсөө зөрчдөггүй, ДНБ нь өсөлтгүй эсвэл буурч байгаа орнууд.

Хөгжилтэй орнууд (Funny beds)
Хөгжих гээд ч байгаа юм шиг үгүй ч гээд байгаа юм шиг, хамгийн галзуу солиотой үйлдлүүд энд болж байдаг, сайнаас авхуулаад саар зүйлс энд хангалттай байдаг, бүтээн байгуулалт маш эрчимтэй хийгддэг хэдий ч саар муу мэдээ нь дараад хаячихдаг, хүний эрх хамгаалагдаж байгаа үгүйг хүмүүс нь өөрсдөө ч ойлгодоггүй, ДНБ ерөнхийдөө өсч байдаг сонирхолтой орнууд.

Хөгжилгүй орнууд (Not funny beds)
Олигтой хөгжөөд байгаа юм энд үнэхээр харагддаггүй, бүтээн байгуулалт ихэвчлэн том орнуудын ашиг сонирхлын интервалд хийгдэж байдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээсээ илүү хэрэглэж байдаг, зугаацаж цэнгэдэг хүмүүсийг үздэггүй, сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн, хүн өөрөө хүнийхээ эрхийг хамгаалдаг, ДНБ өсөлт хүмүүсийнх нь амьдралд тийм ч чухал нөлөө үзүүлдэггүй орнууд

Хөгөө чирж буй орнууд
Зугаа цэнгэлээс өөрийг үздэггүй, бүтээн байгуулалт гээд байх дорвитой юм байдаггүй, хүмүүсийн тэн хагас нь нөгөө тэн хагасдаа юм зарж байдаг, стратегийн төлөвлөлт хийе гэхээр хүмүүс нь инээгээд хийлгэдэггүй, ДНБ гэдэг нь хэвлэл мэдээллээр гадны сэтгүүлчид танилцуулж уулга алдаж байдаг зүгээр нэг график.


1 comment: