
Бага байхад даа, ид солонгос драмд манайхан "орж" байсан үед телвийзийн урд газар суугаал "Сэргэлэн охин Янсуун", "Зочид буудлын эзэн", "Анхны хайр" этр гээл савангийн дууриудыг үздэг л байсансан. Тухайн үед хичнээн сонирхолтой л санагддаг байсан гээч ялангуяа Янсуун. Учир нь энэ кинонд хэн нь ч цусны өвчтэй, эсвэл хорт хавдар тусч хорвоогоос хальдаггүй бөгөөд хос хоёр ч хамаатан садан байж балардаггүй аз жаргалтай төгсдөг. Нэг л их ганган байшинд амьдарсан, гоё машинууд унасан хотын иргэд, дундаж түвшнээсээ харьцангуй дээгүүр амьдралтай дундаж түвшнийхэн, эрэгтэй эмэгтэйгүй маш царайлаг бүр өөлөх юмгүй хөөрхөн хүмүүс хоорондоо дурлалцхын, хэрэлдхийн, уйлахын, цуг суугаад гоймон идхийн. Муу дүр гээд байгаа жүжигчин нь бас л царай зүс сайтай (Клинт Ийствүүдийн киноны муу дүрээс шал өөр), гэм нь жижкээн соривтой ч юмуу, үсээ жаахан douchebag маягаар засуулцан гэхдээ тэр нь өөрт нь зохино гэж ванлий. Мангар царайлаг залуус зодолдоод байхаар нөгөө үзэгч охидууд нь алинийх нь ч талд орохоо мэдэхээ больж баахан