Tuesday, November 26, 2013

No Country for Old men

        Бага байхад даа, ид солонгос драмд манайхан "орж" байсан үед телвийзийн урд газар суугаал "Сэргэлэн охин Янсуун", "Зочид буудлын эзэн", "Анхны хайр" этр гээл савангийн дууриудыг үздэг л байсансан. Тухайн үед хичнээн сонирхолтой л санагддаг байсан гээч ялангуяа Янсуун. Учир нь энэ кинонд хэн нь ч цусны өвчтэй, эсвэл хорт хавдар тусч хорвоогоос хальдаггүй бөгөөд хос хоёр ч хамаатан садан байж балардаггүй аз жаргалтай төгсдөг. Нэг л их ганган байшинд амьдарсан, гоё машинууд унасан хотын иргэд, дундаж түвшнээсээ харьцангуй дээгүүр амьдралтай дундаж түвшнийхэн, эрэгтэй эмэгтэйгүй маш царайлаг бүр өөлөх юмгүй хөөрхөн хүмүүс хоорондоо дурлалцхын, хэрэлдхийн, уйлахын, цуг суугаад гоймон идхийн. Муу дүр гээд байгаа жүжигчин нь бас л царай зүс сайтай (Клинт Ийствүүдийн киноны муу дүрээс шал өөр), гэм нь жижкээн соривтой ч юмуу, үсээ жаахан douchebag маягаар засуулцан гэхдээ тэр нь өөрт нь зохино гэж ванлий. Мангар царайлаг залуус зодолдоод байхаар нөгөө үзэгч охидууд нь алинийх нь ч талд орохоо мэдэхээ больж баахан

Thursday, September 12, 2013

Дэлхий дээрх хамгийн цоо шинэ iPhone-г танилцуулж байна...

Цинцирннн цннцнцнцн цин цин...

      "Стив Жобс чамайгаа ямар их санаж байнаа" 
                       Кампаан представлять...

'Дэлхий дээрх хамгийн цоо шинэ iPhone-ийг та бүхэнд танилцуулж байна. Ердөө 0.0076метр-хэн зузаантай дэлхий дээрх хамгийн маш нимгэн iPhone одоо хойноо S үсэгтэй боллоо. Энэ байна iPhone5s' гэж хэлээд Тими Данкан Күүк кармаанаасаа утсаа гаргаж ирнэ (Алга ташина. үзэгчид) 'Бид нар дотор нь бүр маш илүү хамгийн хүчтэй чипсэтүүдийг багтааж өгсөн. Тэгэх тэгэхдээ бүр утасныхаа жин, хэмжээг нь ч өөрчлөхгүйгээр шүү, мундаг байгаа биздээ?' (Алга ташина. үзэгчид). Энэхүү чипсэтийг нь A7

Thursday, August 8, 2013

Кофе кофе кофе

Өглөө бүр нэг аягыг уугаад гардаг
Өлсгөлөн үедээ талх боовтой даруулаал уудаг
Өшөө олуулаа хэвтээд хоцордог
Өдөр ууна гэж ширээн дээрээ гаргаж тавичаад мартаал явдаг

Кофе кофе кофе кофе
Зүрхэнд муу гэдэг ч зүгээр л ууу
Зүүд нойрондоо битгий дээрлэхүүүл
Шүдэнд муу гэдэг ч шимэн ууу
Уу уугаасаа л бид нар дүүрсэн улс

Дикаф, Капучино, эспрээсо, лаатэ
Did you order some Ice cold Eiskaffee?
Үдэш бүр нэг аяга уугаад суудаг
Үнэндээ чимх аз жаргал юм шүү дээ энэ завгүй нийгэмд

Кофе кофе кофе кофе
Зүрхэнд муу гэдэг ч зүгээр л ууу
Зүүд нойрондоо битгий дээрлэхүүүл
Шүдэнд муу гэдэг ч шимэн ууу
Уу уугаасаа л бид нар дүүрсэн улс...

Monday, July 29, 2013

Mono гайхалтай байлаа, Шар Айраг сэтгэл гонсойлголоо. Бусдаараа бууз хуушуур.



         Бөглүү алсад сонсогдох цахилгаан гитарын нүргэлсэн чимээ, хаа сайгүй үзэгдэх хар подволкнууд, авангард стилтэнгүүд, урт үсээ задгайлсан эмэгтэйчүүд бас эрчүүд - сэтгэлийн гүн дэх дарж болдоггүй эрх чөлөөгөө энд нэг юм эдлэхээр ирсэн залуучууд бас бусад хүмүүс - би нь Playtime фестивал дээр хүрээд иржээ. 12дох жилдээ зохион байгуулагдаж байгаа наадмын уур амьсгал "Certified Hot" байлаа. 3 цагийн алдад Монгол шилтгээний үүдээр давхиад ортол харин нэг их майхан үзэгдсэнгүй, сүүдэр бараадаж засцгаасан л харагдана. Арга ч үгүй дээ бараг цельсийн 30 градус хүрч байсан байхаа тэнд. Жил болгон очихдоо (Энэ жил дөрөвдөх билүү тавдах нь) би найзуудтайгаа яг нэг суурин дээр майхангаа гүйж очоод зоочдог нь их сонирхолтой. Сонирхолтой зүйлс сайн ажвал тэнд зөндөө бий.

Tuesday, July 16, 2013

~Ухаалаг утас бид 2~

             Гар утаснууд улам л том болоод байх юм. Анхны гар утас гэж жинкэн нөгөө "тоосго" шиг том, хүнийг ганц цохиод алчхаар байгаад, технологийн дэвшлээр жижгэрч байсан болохоор тухайн үед (2000н оны эхээр) аналистүүд хийгээд хэрэглэгчдийн ухаанд ч гар утас нь ирээдүйд бүр жижкэн болох нь гэж бууж байсаан байсан. Би анх 7дугаар ангидаа юмуу даа мобигийн тооны цуглуулга болсон дугаартай цуг Sony Ericsson-ы K700 гэх утсыг, сөгдөж мөргөжийж, ээж ааваараа авхуулж байлаа. Дугаар утас хоёроо хавьтуулаад залгасан хамгийн эхний дугаар нь сайн найзых минь байлаа. "Юу байна, таньжийнүү? Тээд л байнашд, K700-аа авсан. За ярья.." гээл тасалсан санагдаж байна. Бид хоёрын амьдрал тийм удаан үргэлжлээгүй ээ, дээрэмдүүлээд алдсан, шалдан сим-тэйгээ л хоцорсон доо. Гэхдээ дараа нь төрсөн өдрөөрөө ахиад нөгөө утсаа, арай өөр өнгөтэй болгож өөрчлөөд 10 хоноод атуусан дотор суйлуулсан даа, муусайн PICKPOCKETs. Энэ мэтээр би 2G утас бол зөндөө ч авсан, зөндөө ч алдсан. Ямар сайндаа алдсаар залхаад байсан үеийн ирмэг дээр нээх миа хужаа утасны хойноос автуусан дотор нулимсаа дуслуулан байж гаргаж өгөхийг гуйхав дээ.

Monday, July 15, 2013

Ажил хийвэл ам тосдоно

         Наадам нэг юм дуусч намрын ажил эхэллээ. Наадмын маргааш намар гэдэг үгийг бүр цохиод унагамаар. Модны цагаан юм хамар ам луу шургалан байж хотоор хийссээр намжиж, гадаа ч овоо хүн шиг байх чинь вээ гэх бодол толгойд орж ирээд байхад л "Наадмын маргааш намар" гээд яриад эхлэх нь уур хүрмээр. Тэр наадам ч яахав наргиж цэнгэсээр дуусдаг нь жам. Харин зуны сайхныг мэдрэх гээд догдолж байтал дууслаа гээд орилцгоогоод эхлэх юмаа. Энэ зун халж өгөхгүй их маяглалаа даа. Жаахан халах гэснээ л хүүе юу болжийн гэж ухаарсым шиг л салхилаад бороо ороод унана шүү. "Дандаа л тэнгэрт нар гийдэг бол, Сартай шөнийг би хүснэ" гээд дуулдаг шиг халуун орнуудад бол уйтгартай л байдаг байхдаа, дандаа халуун шд. Манай зун харин хэтэрхий богинохон юм, 3 сар ч хүрэхгүй шүү. Энэ богинохон хугацааг л өөртөө ашигтайгаар эргүүлж D витамин этрээ сайн нөхөж авах хэрэгтэй юм байгаа биздээ? Гэтэл нэг л сэтгэлд хүрдэггүй ээ. Европын аль улсад ч гэлээ иргэд нь зунжингаа амардаг гэсэн. Тэгэхээр чинь одоо үзвэр үйлчилгээ, дэлгүүр хоршоо нь яадаг юм болоо? Арай худлаа л байх л даа, тэгж амраад улс чинь сүйрнэ биздээ? Тэр холын Европ ч дүүрч, угаасаа хөгшин тив гэдэг шигээ хүмүүс нь ч гэсэн хөгшин байдаг гэсэн. Хөгшин хүмүүс чинь амарч байх ёстой биздээ угаасаа? Би юу хэлэх гээд байна вээ гэхлээр, манай оронд болдог өвөл хэмээх улирал ямар урт юм бэ. Эйнштэйний харьцангуйн онолоор бол хүний тархи нөхцөл байдлаас шалтгаалж удаан ч эргэлдэж болно, хурдан ч эргэлдэж болно. Цаг хугацаа тэрийг дагаад удаан ч өнгөрч болно, хурдан ч өнгөрч болно. Бас түүний хэлснээр, шууд иш татвал "When you are courting a nice girl an hour seems like a second. When you sit on a red-hot cinder a second seems like an hour. That's relativity." Court гэдэг нь болзох, нялганах, нялуурах гэж байгаа, харин cinder гэдэг нь цогшсон гал мэтээр ойлгож болно. Нийлүүлээд орчуулаад уншхаар ямар мундаг үг хэлж вэ гэдэг нь гараад ирнээ. Тэгэхээр өвлийн улирал хүйтэн болохоороо бид нарт удаан өнгөрөөд байгаа юм шиг санагддаг байхыг үгүйсгэхгүй. Угаасаа хэн ч хүйтэнд дургүй биздээ?
Одоо тэгсэн наадам дуусаад 2, 3 хоночлоо. Бараг намрын дунд сард орцон явжээн гээд яриад явах юм байна л даа тээ энэ хүмүүс?? Яагаад ингээд нээрвтээд байна вэ гэхлээр их учиртай. Өнөөдөр даваа гариг юм байна, дээрээс нь өчдөр би 2 өнгөрөөж унтсан. 1 гэж орлуугаа орсон л доо, гэхдээ шинэхэн хийсэн цэвэрхэн даавуунд дасч өгсөнгүй нэлээд хөрвөөлөө. 1 жил угаагаагүй даавуун дотроо хөрвөөж байхдаа таарсан амьтан ч бол доо.
Цайны цаг ч болж байна нэг их ажил хийцэн юм шиг гарч амаа тосдуулья даа:::