Нэг их үр бүтээлтэй, амжилттай өдөр болж өнгөрсөнгүй. Учиргүй л энэ ертөнцийн бүх ачаа, асуудал миний нуруун дээр үүрэгдчихсэн юм шиг өдөржин л янзүрийн юманд санаа зовнисоор өнгөрч орой болоход нэг юм гэнэт өөрийгөө энэ хорвоо дээр тийм ч чухал амьд биет биш гэдгээ санаж тайвширлаа шүү дээ. Үеийн нөхдүүд гэр бүлтэй болчихсон, тэд нарыгаа тэжээгээд, хажуугаар нь гал тогооны ком-оо захиална гээд явж байхад би гэж юм өөрт таалагдсан бүсгүйтэйгээ утсаар ч олигтой үг солиж чаддаггүй дух царайлж байж л өөрийгөө далай дээрэмчин мэтээр төсөөлж, ром дарс ууна энэ тэр. Худлаа яриад яахав хүн болгон л дотроо
Friday, September 12, 2014
Monday, June 9, 2014
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө.
Гэрэл удаан уулзаагүй ангийнхантайгаа уулзахаар автобусанд суун явж байлаа. Удаан ч гэж дээ төгссөнөөсөө хойш гурван жил царайг нь тогтож сууж хараагүй тэрээр уулзая гэсэн фейсбүүк дээрх албан ёсны урилгыг нь дуртай хүлээж авч уулзахаар догдолж буй. Хоцорч сураагүй зангаараа их л эрт гэрээсээ гаран, бас бус ажил амжуулан завгүй явсаар уулзах цаг нь хараахан тулаагүй байсан тул санаа амар хотын иргэдтэйгээ цуг Хар хорингийн буудал дээрээс автобусанд амжиж суун хөдөлсөн аж. Хагассайн өдөр байсан тул зам ч түгжрээгүй байгаа гэсэн найдлага тээн суусан түүнээс кондуктор мөнгөө нэхэхэд нь түрүүвчнээсээ 5000 төгрөг гаргаж өгч задлуулахдаа "Таксинд суусан бол дор хаяж 3-ыг өгөх байсан даа" гэж бодон багахан олзуурхан жуумалзаж их л мөнгө хэмнэж байгаа адил хөөрнө. "Цаг болоогүй байхад яарч очиж юугаа ч хийх билээ. Дандаа л юу ч болоогүй байхад ганцаараа л хамгийн эрт очдогсон, манайхан ямар цагаа барих биш. Ер нь 10, 20 минут хоцроод очсон ч яадаг юм, элитүүд чинь хамгийн сүүлд морилдог гээ биздээ?" гэсэн атгаг ч юм шиг санаа агуулчихсан суун явж байлаа. Сууж ч яваагүй юм байна аа хөөрхий. Хоосон сандал байсан авч яг хажууд нь цүдгэр гэдэстэй эмэгтэй хүн зогсож явсан тул сайн иргэнийхээ үүргийг гүйцэтгэн түүнээс түрүүлж суухыг урисан боловч цүдгэр гэдэстэй эмэгтэй өөдөөс нь харсан болоод татгалзсан хариу өгч чанх урагшаа ширтэн цүнхээ гараараа тас атгасаар зогсох аж.
Wednesday, February 26, 2014
Алив цаана чинь Galaxy S5 задалж байна гэжийн, хурдлаарай...
Айхтар онигор
нүдтэй намхан нөхөр тайзан дээр гарч ирэхэд л тэнд суугаа үзэгчид юу танилцуулах гэж
буйг төвөггүй гадарлалаа. Тун удалгүй нөгөөх хүн айхтар Солонгос акценттэй
хоолойгоороо “Ноёд хатагтай
нараа, Самсун Галэкш Эш Файв танилцуулж байна” гэж хэлээд кармаанаасаа утсаа гаргаж иртэл харин S4 барисан байв. Үзэгчид ч тэр холоос юуг нь
анзаарахав, цагаан өнгөтэй утас барисан солонгосыг л харж байгаа учир алга
ташцгааж л байлаа.
Monday, January 13, 2014
Кино театрт ороод ямар кино үзэх вэ?
Тэнгис, Өргөө кино театруудаа л ярижийн л даа энд (Соёмбоог эдний эгнээнд оруулахад биеийн хэмжээ болон жин нь хангалтгүй гэж үзээд хаслаа). Ердөөсөө 3н сонголт бий. Америго, Солонгос, эсвэл Монгол кино. Америг кино угаасаа зэвүүн л дээ, гэхдээ мань хэд шиг хэл усгүй хүн заавал яриа яриж байхад нь доор үгийг давхар унших хэрэгтэй болно гэхээр жаахан төвөгтэй. Со киног үзэхэд асуудал үнэхээр обсо. Дуртай дургүй манайхан со хэл гадарладаг болсон цагт дөө, тэр доорх орчуулгыг барах харах ч шаардлаггүй ойлгоно, дээрээс нь мундаг ч жүжигчид тоглодог болохоор царайны хувирлаар нь ч юу хэлэх гээд байгааг нь төвөггүй ухчихна. Харин манайхны хийсэн коно л нэг л явахгүй байна аа даа? Уул нь маньд бол ганц ойлгодог хэлээрээ кино үзэх амар л байдаг юм, ингэж боддог зөндөө хүмүүс байгаа бизээ. Гэтэл даанч олигтойхон юмтай таарахгүйм аа тэ? Бид ч гэж бид! Монгол кино онцгүй гэчихээл очоод үздэг ерөөсөө хаширкү. Тэд ч гэж тэд! бидний энэ гэнэн зан дээр дөрөөлөөл хямд төсрөөр бүтээсэн “шал сонин” киногоо баахан худлаа ирклаамджаал хүний сонирхлыг татаад хаяна. Гүэ тэгээд та нар олигтойхон хөрөнгө босгоод аятайхан кино хийчих л дээ тэгвэл үзийшдэ гэхээр өөдөөс харин та нар олигтойхон үзээтлдээ тэгвэл дараа дараа нь бүр их мөнгөөр мундаг кино хийнэшд гэх. За мэдкү мэдкү со киногоо л үзээд гэвтэж байдыму яадын :p
Subscribe to:
Posts (Atom)


