Monday, July 15, 2013

Ажил хийвэл ам тосдоно

         Наадам нэг юм дуусч намрын ажил эхэллээ. Наадмын маргааш намар гэдэг үгийг бүр цохиод унагамаар. Модны цагаан юм хамар ам луу шургалан байж хотоор хийссээр намжиж, гадаа ч овоо хүн шиг байх чинь вээ гэх бодол толгойд орж ирээд байхад л "Наадмын маргааш намар" гээд яриад эхлэх нь уур хүрмээр. Тэр наадам ч яахав наргиж цэнгэсээр дуусдаг нь жам. Харин зуны сайхныг мэдрэх гээд догдолж байтал дууслаа гээд орилцгоогоод эхлэх юмаа. Энэ зун халж өгөхгүй их маяглалаа даа. Жаахан халах гэснээ л хүүе юу болжийн гэж ухаарсым шиг л салхилаад бороо ороод унана шүү. "Дандаа л тэнгэрт нар гийдэг бол, Сартай шөнийг би хүснэ" гээд дуулдаг шиг халуун орнуудад бол уйтгартай л байдаг байхдаа, дандаа халуун шд. Манай зун харин хэтэрхий богинохон юм, 3 сар ч хүрэхгүй шүү. Энэ богинохон хугацааг л өөртөө ашигтайгаар эргүүлж D витамин этрээ сайн нөхөж авах хэрэгтэй юм байгаа биздээ? Гэтэл нэг л сэтгэлд хүрдэггүй ээ. Европын аль улсад ч гэлээ иргэд нь зунжингаа амардаг гэсэн. Тэгэхээр чинь одоо үзвэр үйлчилгээ, дэлгүүр хоршоо нь яадаг юм болоо? Арай худлаа л байх л даа, тэгж амраад улс чинь сүйрнэ биздээ? Тэр холын Европ ч дүүрч, угаасаа хөгшин тив гэдэг шигээ хүмүүс нь ч гэсэн хөгшин байдаг гэсэн. Хөгшин хүмүүс чинь амарч байх ёстой биздээ угаасаа? Би юу хэлэх гээд байна вээ гэхлээр, манай оронд болдог өвөл хэмээх улирал ямар урт юм бэ. Эйнштэйний харьцангуйн онолоор бол хүний тархи нөхцөл байдлаас шалтгаалж удаан ч эргэлдэж болно, хурдан ч эргэлдэж болно. Цаг хугацаа тэрийг дагаад удаан ч өнгөрч болно, хурдан ч өнгөрч болно. Бас түүний хэлснээр, шууд иш татвал "When you are courting a nice girl an hour seems like a second. When you sit on a red-hot cinder a second seems like an hour. That's relativity." Court гэдэг нь болзох, нялганах, нялуурах гэж байгаа, харин cinder гэдэг нь цогшсон гал мэтээр ойлгож болно. Нийлүүлээд орчуулаад уншхаар ямар мундаг үг хэлж вэ гэдэг нь гараад ирнээ. Тэгэхээр өвлийн улирал хүйтэн болохоороо бид нарт удаан өнгөрөөд байгаа юм шиг санагддаг байхыг үгүйсгэхгүй. Угаасаа хэн ч хүйтэнд дургүй биздээ?
Одоо тэгсэн наадам дуусаад 2, 3 хоночлоо. Бараг намрын дунд сард орцон явжээн гээд яриад явах юм байна л даа тээ энэ хүмүүс?? Яагаад ингээд нээрвтээд байна вэ гэхлээр их учиртай. Өнөөдөр даваа гариг юм байна, дээрээс нь өчдөр би 2 өнгөрөөж унтсан. 1 гэж орлуугаа орсон л доо, гэхдээ шинэхэн хийсэн цэвэрхэн даавуунд дасч өгсөнгүй нэлээд хөрвөөлөө. 1 жил угаагаагүй даавуун дотроо хөрвөөж байхдаа таарсан амьтан ч бол доо.
Цайны цаг ч болж байна нэг их ажил хийцэн юм шиг гарч амаа тосдуулья даа:::

No comments:

Post a Comment