Tuesday, July 16, 2013

~Ухаалаг утас бид 2~

             Гар утаснууд улам л том болоод байх юм. Анхны гар утас гэж жинкэн нөгөө "тоосго" шиг том, хүнийг ганц цохиод алчхаар байгаад, технологийн дэвшлээр жижгэрч байсан болохоор тухайн үед (2000н оны эхээр) аналистүүд хийгээд хэрэглэгчдийн ухаанд ч гар утас нь ирээдүйд бүр жижкэн болох нь гэж бууж байсаан байсан. Би анх 7дугаар ангидаа юмуу даа мобигийн тооны цуглуулга болсон дугаартай цуг Sony Ericsson-ы K700 гэх утсыг, сөгдөж мөргөжийж, ээж ааваараа авхуулж байлаа. Дугаар утас хоёроо хавьтуулаад залгасан хамгийн эхний дугаар нь сайн найзых минь байлаа. "Юу байна, таньжийнүү? Тээд л байнашд, K700-аа авсан. За ярья.." гээл тасалсан санагдаж байна. Бид хоёрын амьдрал тийм удаан үргэлжлээгүй ээ, дээрэмдүүлээд алдсан, шалдан сим-тэйгээ л хоцорсон доо. Гэхдээ дараа нь төрсөн өдрөөрөө ахиад нөгөө утсаа, арай өөр өнгөтэй болгож өөрчлөөд 10 хоноод атуусан дотор суйлуулсан даа, муусайн PICKPOCKETs. Энэ мэтээр би 2G утас бол зөндөө ч авсан, зөндөө ч алдсан. Ямар сайндаа алдсаар залхаад байсан үеийн ирмэг дээр нээх миа хужаа утасны хойноос автуусан дотор нулимсаа дуслуулан байж гаргаж өгөхийг гуйхав дээ.

             Бодоод байхад би утсандаа хэтэрхий их анхаарал тавидаг байсан юм билээ. Гэхдээ алдчаад гэртээ ороход "Анхаарал болгоомжтой явахад яадаг юм" гэсэн "зөвлөгөө" л угтдаг даа. Харин ч цаг бүрт хармаагаа тэмтэрч, бие хааг нь шалгаж үзсээр урт гарт найзуудыхаа анхаарлыг нь татчиж байхгүй юу. Эхнэрээ их хардаж цагдсаар салсан хосууд олон байдаг. Амьхандаа их хайртай, анхаарал тавьдаг болоод л тэгж байхгүй юу хөөрхий. За за тэр ч ямар хамаа байхав. Харин энэ муу шар утсаа л нэг юм алдчихгүй яваад байх юм, түй түй муу ёр! Тэхдээ энэ фэншүйг судлаад байхнээ орлогын үүд энээ тэрээ гэж байдаг юм шиг байна лээ, арай энэ муу шар утас маань дээр нь суучихаад тэр гоё гоё ухаалаг утас энээ тэрээг нь оруулахгүй юм байгаа биш биздээ ч гэж бодох юм. Ухаалаг утас гэснээс, би тэр Galaxy серийн утаснуудыг анхны загвараас нь авхуулаад л бариж үзье гэж бодож явсан, авахгүй явсаар одоо ч юу вээ гулуузаар элдцэн юм шиг нимэгхэн болсон байх юм.
       Хамгийн гоё нь энэ iPhone, Galaxy серийн утаснуудыг өөр хүний бариж явааг нь оролдож үзсээр уйдчих юм дөө. Угаасаа ч их олон хүн авах юм, тэгээд загвар нь ч нэгэн хэвийн юм, тэгээд тэгээд.. Apple бол өнөөгийн ухаалаг гар утасны стилийг анх гаргасан кампаан гэвэл тийм гэнээ. Тэр ч утгаараа тийм амархан зайгаа тавиад өгөхгүй. Originality гэх зүйлийг дээдэлдэг болохоор тэрүү iOS үйлдлийн систэмээ зарах, эсвэл low-end, middle-end утаснууд гаргахгүй л боловуу гэж таамаглаж байна. Тйим ч учраас түүнээс дараа хийгдсэн, өөрийнх нь загвартай нь "төстэй" ухаалаг утас зах зээлийг нь булаагаад эхлэхээр уурлалгүй яахав. Харин Samsung-ийн утаснуудад юу байна гэвэл Android үйлдлийн систем л байна. Мэдээж hardware энээ тэрээ нь гайхалтай л даа, гэхдээ л... Харамсалтай нь Android үйлдлийн системийг мөнгө төлөөд худалдаж авч болдог болохоор өнөөгийн ихэнх ухаалаг утаснууд Android-оор гангарч байгаа. Эцэст нь Android юу юм бээ гээд задлаад үзвэл асар их application, түүнийг хөгжүүлэгч нар байна. Энэхүү application гээч зүйл нь л iPhone, Galaxy гар утасны зах дээл дээр ноёрхолоо хадгалах хүчин зүйлүүд болж байгаа билээ. Ямар ч мөнгөтэй гар утасны кампаан (Nokia, Sony, LG, Huawei, ZTE) чипээ Qualcomm-оос, график кардыг нь Imagination Technologies-оос, үйлдлийн систэмээ Google-ээс худалдаж аваад Hon Hai-д аваачиж угсруулаад зарж болдог болчоод байна. Харин application хөгжүүлэгч нарыг худалдаж авч чадахгүй. Эдгээр нөхдүүд нь яг л гахайнуудад зориулсан хоол хүнс, элдэв бэлдмэл худалдаалдаг наймаачидтай адилхан юм. Хамгийн олон гахайтай фермлүү л тэд нар бараагаа шахна. Цөөхөн гахайтай фермлүү бөөн зардал болж очоод ямар ч ашиггүй. Учир нь ямар ч сайхан бараа санал болголоо ч худалдаж авах тоо нь том фермийг бодвол бага.
Тэгэхээр яасан байхнуу? iPhone, Android, Фейсбүүк нар нь яг одоогийн байдлаар хамгийн олон гахайтай фермүүд байх нь. Гахай гэдэг нь бид нар/хэрэглэгч юм шүү дээ. "If it's free, you're not the consumer. You're the product that's being sold" гэдэг үг байгаа. Бид нарын хэрэглэж байгаа үнэгүй олон нийтийн сүлжээ Facebook, Twitter-ийн хувьд бол бид нар гахайнууд. Гахайнаас фермийн эзэн байр хоолны мөнгө нэхээд байдаггүй шүү дээ. Ийм л ертөнцөд амьдарч байна гэхээр гоё ч юм шиг, харамсмаар ч юм шиг.
        Харин би сонголтоо хийсэн байгаа л даа. Одоо Galaxy утас гэж хараад байхгүй Nokia Lumia серийн утаснууд сонирхол татаж эхэлсэн. Windows үйлдлийн системтэй болохоор тэр Temple run, Subway run, юу юу ч билээ тоглоом application-үүд байхгүй л дээ. Дөнгөж саяхан Instagram-тай болсон гээд л бод. Сүүлд хийгдсэн, 7.26наас худалдаалагдаж эхлэх Lumia 1020 нь 41мэгапикслийн камертай гээл бод. Одоо хүний утас хараад байхгүй өөрийн гэсэн ухаалаг утастай болноо гайгүй. Энэ муу шар утсыг л далд оруулчвал...


No comments:

Post a Comment