Wednesday, February 26, 2014

Алив цаана чинь Galaxy S5 задалж байна гэжийн, хурдлаарай...

Айхтар онигор нүдтэй намхан нөхөр тайзан дээр гарч ирэхэд л тэнд суугаа үзэгчид юу танилцуулах гэж буйг төвөггүй гадарлалаа. Тун удалгүй нөгөөх хүн айхтар Солонгос акценттэй хоолойгоороо “Ноёд хатагтай нараа, Самсун Галэкш Эш Файв танилцуулж байна” гэж хэлээд кармаанаасаа утсаа гаргаж иртэл харин S4 барисан байв. Үзэгчид ч тэр холоос юуг нь анзаарахав, цагаан өнгөтэй утас барисан солонгосыг л харж байгаа учир алга ташцгааж л байлаа.


“Өө хэхэ уучлаарай энэ...” гээд тайлбарлахын завдалгүй нөгөөхийг чинь тайзнаас хөөгөөд буулгачихав. Ганц ажил нь утсаа гаргаж ирж үзүүлэх юм хойно микрофон дараагийн спикерт шилжлээ. Apple кампан John Ivy гэх сайхан бритиш акценттай залуугаар имижээ бүрдүүлдэг бол Samsung өөрсдийн хөзрөө дэлгэсэн нь бүр илүү уянгалаг хоолойтой Франц залуу ажээ.
“Galaxy S5.. Энэ бол өмнөх галаксигаас хойш гарсан хамгийн шилдэг галакси” Apple-ийн нэрийн хуудас болсон энэхүү мөрт үг Samsung-д л их зохисон гэмээр. Арга ч үгүй шүү дээ чөлөө өгөх завдалгүй хэрэглэгчдийг хэдхэн сарын зайтай хоорондоо хачин ижилхэн галаксинуудаар бөмбөгдөж байхад.

“Бид утасны гадаргууг өөрчилсөн. Өмнө нь зүгээр нэг хуванцар таглаатай байсан бол одоо ЦЭГТЭЙ ХУВАНЦАР таглаатай болсон, хар энийг. Гарт барихад эвтэйхэн харагдаж байгаа биздээ эхэхэ? Тэгээд ч гаднах case-ийг эвдэрлээ гэхэд шинийг солиод л тавичихна, ямар iPhone шиг салдгүй мангар байгаа биш. Өнгөний сонголт хачин сайхан нэртэй болсон. Чээркоол блэк нь хар өнгөтэй, Шиймрий уайт нь цагаан, өөр юу юу ч билээ, лавдаг хямдхан хуванцар шиг харагдахаа болисон учир гэж та нар тэгэж нэрлээд байдагаа болиорой!  

Бид нар Apple-ийг борлуулалтаараа гүйцсэн, тэгээд ч манай кампаан хамаагүй мөнгөтэй шүү зүгээр л хэлжийн. Бид нар hardware-ийн үзүүлэлт дээр гонжроод байдаггүй л дээ, тиймдээ ч өглөгч зан харуулж камерийг нь 16MP болгож процессорыг нь сайжруулж мөн батерейг нь ч нэмсэн. Харин эдгээр сайжруулалтаас үүдэн хэмжээ нь бага зэрэг томорсон хэдий ч хүүхнүүд хүртэл ашиглаж чадахгүй юм байж том утсанд нугасгүй болцон одоо үед харин ч ашигтай зүйл болсон гэж боджийн.

Гар утсаараа төлбөр тооцоо хийх мөн түгжээг нь тайлахад хамгийн энгийн арга бол “Fingerprint Scanner” буюу хурууны хээгээр таних технологи юм. Бид энэхүү технологийг нэвтрүүлсэн “бараг” хамгийн анхдагч кампаан болоод байна. Үүнийг ингэж идэвхжүүлээд, хуруугаа энд биен дээр нь тавиад, ингээд жаахан дээш доош хөдөлгөөд бага зэрэг хажуу тийшээ хазайлгаад, өөө аль... ингээд жаахан хүчтэй дарж өгөөд, за ингээд орчихож байгаа юм. (Алга ташина. үзэгчид) Таны хурууны хээг зөвхөн утсан дээр л хадгалах ба өөр хэнд ч өгөхгүй амлая.

Ухаалаг утас хүний биеийн тамирын идэвхийг сулруулж буй нь илэрсэн. Аа харин хөдөлгөөнөө нөхөхийн тулд хүмүүс фитнес их хийдэг. Аа тэгвэл яг энэ фитнесийн бизнест бид нар ахиад ороод ирж байгаа юм даа. Gear Fit болон утасны чинь ард суурилуулсан зүрхний хэм мэдрэгч төхөөрөмж нь хамт ажиллаж таныг *ahem* биеийн хүчний ажил хийж байхдаа зүрхээ хэт ачааллуулах вий гэхээс сэргийлж байх ба танд үргэлж цаг хэд болж байгааг сануулах учиртай.


Үүгээр ч зогсохгүй ээ.  Тав S.. бишээ S Тав нь уснаас хамгаалагдсан учир та утсаа аваад усанд орж видео үзэж болно. Гэхдээ 30 минутаас хэтэрч болохгүй шүү, хэтэрвэл нөгөө зүрхний хэм мэдрэгч тань зүрхний ачаалал хэт ихэссэнийг сануулж уснаас гарахыг зөвлөнө.  Ер нь тэгээд энэ бүхнийг та нарт ярих хэрэг байгаа ч юмуу дөө. Ганц хурууны хээ танигч нэмчихэд л та нар тэр iPhone-ийг хараад зайрмагны машин харсан хүүхэд шиг л баярлаж очоод авч байх чинь лээ. Та нар тэгээд сонин шд өөрсдөө цуу яриа гаргачихаад тэрэндээ итгээд 5S-ийг бишээ чөтгөр ав гэж S5-ийг дугуй дэлгэцтэй болно л гэхийн, метал хөнгөн цагаан гадаргуутай хийгдэнэ л гэхийн хачин хачин юм яриж байгаад дараа нь энэ ч тийм биш байна, хямд төсөр хийгдсэн байна энэ тэр гээд гоочилоод яршигтай зүгээр. Заза тэгээд таныг хүсэхгүй байсан ч бүх оператор, retailer-үүдээр чинь залхтал, шөнө зүүдэнд ортол чинь ирклаамдаж, танил найз нөхөд чинь бүгд ярицгаах тул та сүүлдээ сонирхож очиж авахаас өөр сонголт үлдэхгүй дээ."     

No comments:

Post a Comment