Monday, January 13, 2014

Кино театрт ороод ямар кино үзэх вэ?



Тэнгис, Өргөө кино театруудаа л ярижийн л даа энд (Соёмбоог эдний эгнээнд оруулахад биеийн хэмжээ болон жин нь хангалтгүй гэж үзээд хаслаа). Ердөөсөө 3н сонголт бий. Америго, Солонгос, эсвэл Монгол кино. Америг кино угаасаа зэвүүн л дээ, гэхдээ мань хэд шиг хэл усгүй хүн заавал яриа яриж байхад нь доор үгийг давхар унших хэрэгтэй болно гэхээр жаахан төвөгтэй. Со киног үзэхэд асуудал үнэхээр обсо. Дуртай дургүй манайхан со хэл гадарладаг болсон цагт дөө, тэр доорх орчуулгыг барах харах ч шаардлаггүй ойлгоно, дээрээс нь мундаг ч жүжигчид тоглодог болохоор царайны хувирлаар нь ч юу хэлэх гээд байгааг нь төвөггүй ухчихна. Харин манайхны хийсэн коно л нэг л явахгүй байна аа даа? Уул нь маньд бол ганц ойлгодог хэлээрээ кино үзэх амар л байдаг юм, ингэж боддог зөндөө хүмүүс байгаа бизээ. Гэтэл даанч олигтойхон юмтай таарахгүйм аа тэ? Бид ч гэж бид! Монгол кино онцгүй гэчихээл очоод үздэг ерөөсөө хаширкү. Тэд ч гэж тэд! бидний энэ гэнэн зан дээр дөрөөлөөл хямд төсрөөр бүтээсэн “шал сонин” киногоо баахан худлаа ирклаамджаал хүний сонирхлыг татаад хаяна. Гүэ тэгээд та нар олигтойхон хөрөнгө босгоод аятайхан кино хийчих л дээ тэгвэл үзийшдэ гэхээр өөдөөс харин та нар олигтойхон үзээтлдээ тэгвэл дараа дараа нь бүр их мөнгөөр мундаг кино хийнэшд гэх. За мэдкү мэдкү со киногоо л үзээд гэвтэж байдыму яадын :p

1 comment:

  1. Монгол кануг бол хэзээ ч еерее менге телж узкуээ гэдэг дээрээ тулсышт ... Урилга эсул хунээр даалгах уедээ л узнэ ккк... Тэхгуол гарч ирээд менгендее харамсаад уйлчихгээд бдыы :))

    ReplyDelete