самгарддаг юм шиг байгаамаа. Тэр гайгүй гээд өнгөрөхөд хосууд байж орон дотроо бүр хоолойтой зузаан цамцаар тоноглож унтаж байгааг цэвэр дэлгэцийн гоо сайхан л гэх байх даа. Иймэрхүү үлгэр дуурайлал манайхны видео клип, кинонд ч их нөлөөлсөн дөө. Хаянаа ахын энгэрээ задгайлж байгаад уулан дээр үс, цамц нь хийсэн байж (Шампүүний рклаам) дуулдаг клип дээр топ модель Д.Пүрэвсүрэн давгүй чинээлэг айлын амьдардаг хауст амьдарч, home theater-таа тухлаж Мадагаскар үзэнгээ битүүхэн нулимас унагаж суудаг нь нөгөө л дэлгэцийн гоо сайхан гээч зүйл. Тэгтэл бүр байхнээ хотоос гадуур явж байгаад ШТС-ийн гадаа зэрлэг дээвэргүй машинаасаа түлхээрээ зоолттойгоор нь буужийшд. За энэ ч яахавдээ залууст зориулж гаргасан л клип, харин дуу нь гоё л доо (Тэнгэээр чиии юуундаа бүүүдийн вэээ гээл) Ахиад нэг жишээ авбал S&I хамтлагийн хэсэг элстэй газраар бүдчин бүдчин алхдаг клип дээр загвар өмсөгч Мөнхжаргал бас л нэг хаусын гадаа савлуур дээр суугаад гунихраж байх жишээтэй.
Солонгос кино урлагийн нөлөөлөл үүгээр ч зогсохгүй л дээ. Ямар ч л байсан хангүг киног монголчууд маань үзээд хангалттай хэмжээнд ойлгохоор тийм л их соёлыг нь "судалцан" улс. Энэ тийм ч үзэн ядхаар муу зүйл биш л дээ. Аль ч оронд гадны улсын нөлөөлөл байж л байдаг. Америкчууд ч солонгос кино үздэг, Бразилчууд ч хятад хоол иддэг. Харин хэр их хэмжээгээр вэ гэдэг л чухал асуудал. Улаанбаатар хотод маань хэдэн ширхэг солонгос хоолны газар, караоке байна вэ? Миний л тоолохын гар хөлийн 20 хуруу давсан байна лээ. "Найз нөхөд минь ордог болохоор би ордог, Би ордог болохоор найз нөхөд минь ордог" энэхүү баримтлалыг л чанга мөрддөг амьтад юм шүү дээ эцсийн эцэст бид нар чинь.
Залуусын юу хийж цагаа өнгөрөөхийг цагдаж хянаж чиглүүлнэ гэдэг хэцүү гэхдээ дунджыг өөрчлөх чадал төр засагт байх л ёстой. Юу гэсэн үг вэ гэвэл төр иргэнд юу хийж болохгүйг заадаг шигээ юу хийж болохыг нь үйлчилгээний газар нэгжүүдээр чиглүүлж болох юм. Одоогийн эрчүүд хүүхэн шиг болчихож л гэнэ. Охидууд нь их задгай явдалтай байна л гэнэ. Гэтэл хэн тэднийг хүмүүжүүлээд байгаа юм? хэвлэл мэдээллээр юу өгөөд байна? залуусын цагаа өнгөрүүлэх газрыг хэн зохицуулаад байгаа юм? гээл асуух хэрэгтэй л дээ. За ингээд улс төр лүү давхиад орчхоор л бухимдаад явчдын, гол санааруугаа орьё.
Гол санаа нь кино урлаг, хэвлэл мэдээллээр дамжуулж соёлын довтолгоо хийж болдог шигээ эргээд соёлыг нь судалсан цагт кино урлаг нь илүү наалдангтай болж ирдэг. Америк киног дэлхий дахинаа шимтэн үздэг нь Америк улсын соёл олон улсад шингэж тогтсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл маш өргөн хүрээнд соёлоо түгээж нөлөөлж чадсан, чаддаг. Тийм болоод ч бид бүхэн Boxoffice-ийн киног үзээд суухад сонирхолтой, үзүүштэй, хамгийн гол нь наалдангтай байдаг. Харин монгол кино яг яачихаад байна?
Бидний өвгөн дээдэс, бүр нарийвчилвал 13р зууны үеийн Их Монгол улсын соёлыг одоог хүртэл тодорхой хэмжээгээр бид хадгалж авч явсаар байгаа. Тухайн үед бидний өвөг дээдэс дэлхий даяар хэсүүчлэж байлдан дагуулж байсан болохоор бусад улс үндэстний тархинд ч Монголчууд гэхээр морь унаад л давхиж байдаг нүүдэлчин ард иргэд гэсэн сэтгэлгээ гүн шигджээ. Түүхийн хичээл энэ тэр дээр нь ч тэгж л гардаг юм шиг байна лээ. Энэ нь бид нар өвөг дээдсээсээ хойш олон улсад нөлөөлөх хэмжээний соёлыг түгээж чадахгүй байна гэсэн үг. Бид нарын толгойд африк тивийнхэн гэхээр есөн шидийн ясан зүүлт чимгээр гоёсон, хувцас гээч бараг юм өмсдөггүй, овог аймгаараа амьдардаг хар царайтнуудыг төсөөлөх нь элбэг. Ийм сэтгэлгээг бас л нөгөө Америк кинонууд өгсөн гэхэд хилсдэхгүй биз. Үүнтэй адилаар бид ч бас гадныханд нүүдэлчин төрхөөрөө санаанд нь бууж байгаа хэрэг.
За тэгвэл монголын кино урлаг ямархуу байх ёстой вэ? Хэрвээ дэлхий дахинд хүрсэн кино хийе гэвэл яаж хүргэх вэ? Хамгийн гол нь яаж тэд нарт кино урлаг, наалдангтай болгох вэ?
Миний бодлоор кино урлагийг хөгжүүлэхэд зайлшгүй хийх хэдэн алхам байна
1. Харилцан яриа (dialogue), сценари буюу кинозохиол (Screenplay) зайлшгүй сайжруулах хэрэгтэй байгаа. Харилцан яриа нэг бол хэт сул үгтэй, эсвэл хэт албаны болчихоод байдгийг өөрчилж ердийн чөлөөтэйгөөр өөрийгөө хүчлэсэн бус харилцан яриаг үүсгэмээр. Яадын тэр п*да, г*ий гэдэг үгийг хэлж болно, дараа нь түүнийг нь насны хязгаарлалтаар ангилчих хэрэгтэй. 13наснаас доошоо насныхан эцэг эхийн хяналттай үзнэ ч гэдиймү. Кинозохиол нь яг л киногоо хэсэг болгоноор нь зурахтай адил. Үүнийг бичдэг, зурдаг мэргэжлийг илүү хөгжүүлмээр л байгаа юм даа, гаднаас мэргэжилтэн авчирч сургалт хийдэг ч юмуу.
2. Өнгө ялгарал, гэрэл, бичлэгийн чанар сайжруулах. Би кино хийж үзээгүй, ямар хүнд ажил, тоног төхөөрөмж шаарддагийг мэдэхгүй ч сүүлийн үеийн ихэнх монгол кино яг л хүний нүдээр хардаг өнгийг кинондоо харуулдаг. Жишээ нь Матрикс кино дээр ногоон өнгө арын фонд оруулж өгсөн харагддаг. Энэ нь компьютерийн виртуал ертөнцийг илүү тодотгож харуулсан хэрэг л дээ. Бас гэрэл үүнд чухал нөлөөтэй. Халуун дулаан хайрыг харуулсан, романтик кино илүү шаргал туяатай ч байдаг юмуу. Мөн бичлэгийн чанарыг сайжруулж HD форматтай гаргаж байж л цаашаа түгээх ажил яригдах болву.
3. Хэрэв дундаж хүмүүсийн аж амьдралыг харуулах гэж буй бол тэр хаус энэ тэрд зураг авалтаа хийх нь дэндүү үлгэрийн санагддагыг нуух юун. Дэлгэцийн гоо сайхан гээч зүйлийг авч үзсэн ч жаахан реалист байсан нь дээр болву.
4. Чанартай ганц хоёр монгол сувгийг гадаадын кабль, IPTV үйлчилгээ үзүүлэгч компаниудад шахах хэрэгтэй юм болу. Түүгээрээ чанартай монгол кино, дуу хөгжим гаргах ч юму.
5. Кино урлагийн хотхонтой болох. Энэ магадгүй мөрөөдөл байх л даа тэхдээ яагаад Hollywood шиг том кино урлагийн бүхэл бүтэн дүүрэгтэй байж болохгүй гэж. Түүн дотор нь олон том студи байгуулж, жижиг кино компаниуд хөнгөлттэй үнээр түрээслэдэг ч юму.
6. Кино театрыг олшруулах, онлайнаар кино бичлэг үзэх том платформ бий болгох яг л Netflix, Hulu шиг.
За нэг иймэрхүү өөрчлөлт, сайжруулалтыг кино урлагт хийж болохоор л юм шиг надад санагддын. Хэтэрхий нуршуу л юм биччихлээ дээ гэхдээ санааг минь та нар бараг ойлгосон байхаа хэхэ. Өө нээрээ тийн би ямар ч холбогдолгүй гарчиг өгчдөг шүү нийтлэлдээ.
Яагаад ийм гарчиг өгөв? :P
ReplyDeleteЯрзайж байгаал :))
ReplyDeleteНэг л нартай едер Тээдгэрийн кану энэ тэнд гарч бж мэдэх л юм бндаа :))
ReplyDeleteЯмар бэлэг дэмбэрэлтэй үг вээ :p
DeleteМонгол киноны зохиол муутай нэмж хэлэхэд кк
ReplyDelete